ХӨСҮТ: APSED III зөвлөлдөх уулзалтад 48 улс орон оролцож, туршлага хуваалцаж байна

2020 оны 7 сарын 31

Arslan.mn

2020 оны 7 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд APSED III буюу сэргэж байгаа халдвар, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдалтай тэмцэх Ази, Номхон далайн стратегийн техникийн зөвлөлдөх уулзалт: Олон улсын эрүүл мэндийн дүрмийн хэрэгжилтийг эрчимжүүлэх нь (2005) уулзалт зохион байгуулагдаж байна.

2005 онд байгуулагдсанаас хойш анх удаагаа цахим хэлбэрээр явагдаж байгаа тус уулзалтад ДЭМБ-ын Зүүн Өмнөд Ази болон Номхон далайн баруун бүсийн нийт 48 улс орон оролцож, олон эх сурвалжит тандалт, хөл хорио, хязгаарлах арга хэмжээ, хавьтлын судалгаа, хилийн хяналтын арга хэмжээ, эрүүл мэндийн тогтолцоо, эм, вакцины чиглэлээр хийгдэж байгаа туршилт, эрсдэлийн мэдээлэл харилцаа, олон нийтийн оролцоо, лабораторийн оношилгоо болон тогтолцоо, зооноз зэрэг асуудлын хүрээнд авч байгаа арга хэмжээ, туршлагаасаа хуваалцаж байна.

Arslan.mn

Уулзалтаар COVID-19-ийн үед Монгол Улс хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Т. Энхзаяа, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү нар танилцуулан, “Олон эх сурвалжит тандалт” сэдвээр илтгэл тавьж, туршлага солилцлоо. Уулзалтад Шадар сайдын ажлын алба, ЭМЯ, НЭМГ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ, МХЕГ, ОБЕГ, ДЭМБ-ын төлөөлөл оролцож, дүгнэлт, зөвлөмжид санал оруулах юм.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618808
0 эможи

Зочин
2020-07-31 16:47
Зочин
2020-07-31 12:04
keyboard_arrow_up