Дахин халдвар илэрсэн 11 хүнд гурван удаа шинжилгээ хийхэд СӨРӨГ ГАРЧЭЭ

2020 оны 7 сарын 26

Arslan.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит хурлын үеэр ХӨСҮТ-өөс коронавирусийн халдварын талаар цаг үеийн мэдээллийг өглөө. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Долдугаар сарын 25-нд ХӨСҮТ болон Дархан-Уул аймаг дахь лабораторид 1,676 сорьцод шинжилгээ хийхэд бүгдээс нь коронавирус илрээгүй. 

Долдугаар сарын 25-нд Афганистанаас ирсэн 124 энхийг сахиулагчийн эхний шинжилгээгээр халдвар илрээгүй. Бид давтан шинжилгээн дээр ихээхэн анхаарч байна. 

Тандалтын зорилгоор Өвөрхангай болон Замын-Үүдийн эмнэлгээс 7 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.   Ажиглах байрны 16 хүний давтан шинжилгээнээс мөн халдвар илрээгүй.

Алтанбулагийн хилийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 29 жолоочийн шинжилгээнээс коронавирус илрээгүй. 

Ингээд нийт батлагдсан 288 тохиолдлоос 118 нь эдгэрч гарсан. ХӨСҮТ-д 70 хүн эмчлүүлж байгаагийн 61 хөнгөн, 9-ийнх нь биеийн байдал хүндэвтэр байна. ХӨСҮТ-д нийт 85 хүн эмчилгээ, тандалт, ажиглалтад байна. 

Эдгэрч сувилалд гараад хянагдаж байсан 23 хүнээс вирус эерэг гарсан байсан тул хүмүүстэйгээ ойлгоцсоны үндсэн дээр хугацааг сунган хянаж байсан. Тэдгээр хүнээс 11 хүний гурван удаагийн шинжилгээгээр коронавирус илрээгүй тул гэрийн ажиглалтад шилжлүүлээ." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
618703
1 эможи

Зочин
2020-07-27 16:02
Энхээ
2020-07-26 13:44
Нямхүү гэж эргүү юм юу гээд бнаа. Ойлголцоод байлгасан ч гэх шиг вирус дахин илэрсэн: бол асуулт ойлгомжтой ш дээ. Худлаа хуцаад! 11 хүн нь эмчилгээ хийсэн юм уу? Зүгээр ойлголцож бгаад эдгээд сөрөг гараад бгаа юм уу?
ИРГЭН
2020-07-26 13:15
ОДОО ЭМНЭЛЭГИЙН ОНОШ ҮГ ХЭЛЛЭГЭЭ ЭМНЭЛЭГИЙН МЭРГЭЖЛИЙН ХҮРЭЭНДЭЭ ЯРИЛЦАЖ АРД ТҮМЭНД ЭНГИЙН ОЙЛГОМЖТОЙ БАЙДЛААР ХЭЛЖ ӨГЧ БАЙВАЛ ЗҮГЭЭРГҮЙ ЮУ.СҮҮЛДЭЭ ЭЕРЭГ СӨРӨГ ХАЛДВАРТАЙ ХАЛДВАРГҮЙГ НЬ ОЙЛГОХОО БАЙЛАА.
Зочин
2020-07-26 12:23
keyboard_arrow_up