ХӨСҮТ: 903 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй, нэг хүн эдгэрлээ
2020 оны 7 сарын 25
ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Долдугаар сарын 24-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул аймаг дах салбар лабораторид нийт 903 хүнд шинжилгээ хийсэн. Ингэхэд бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүй.
Тодруулбал,
- Токио-Улаанбаатар 262 хүний 3 дахь давтан
- Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 262 хүний 2 дахь давтан
- БНХАУ-ын 192 иргэний шинжилгээг хийсэн. Манай улсад ажиллаж буй 400 гаруй хүн нутаг буцаж байгаа. Тэднийг PCR шинжилгээнд хамруулж, лабораторийн бичгийг өгч, явуулах юм. Тэд манай улсын олон аймагт ажиллаж байсан тул нэг талаар тандалт судалгаа болж буй юм.
- Мөн 39 эмч, ажилтнуудаас шинжилгээ авахад халдвар илрээгүй. Өвчтөнтэй шууд харьцаж буй эмч, сувилагч, ариутгалын ажилтан болон үйлчлэгч нарыг мөн тусгаарлан, шинжилгээ авч байгаа.
- Идэвхтэй тандалтаар 11 сорьцыг санамсаргүйгээр сонгон авч шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй.
- Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 73 хүн,
- ХӨСҮТ-д тусгаарлагдсан 17 зэрэг хүмүүсийн шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй.
Өнөөдөр нэг хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч, дараагийн шатны ажиглалтад шилжлээ. Энэ хүн нь 31 настай эмэгтэй, 35 хоног эмчлэгдэн гарлаа.
Монгол Улсад батлагдсан тохиолдол 288 байгаагаас 218 хүн эдгэрч, дараагийн шатанд шилжсэн" гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
16
2
2
2
618694
22 эможи
Зочин
2020-07-27 16:01
Зочин
2020-07-25 16:54
Шинжилгээнд алдаа гарах вий. Сайн давтан үзээд байгаарай. Арга хэрэгсэлд алдаа гарах вий.
Зочин
2020-07-25 16:47
Зочин
2020-07-25 12:07
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс