ЭМЯ: Өнөөдөр Афганистанаас 120 хүн ирнэ, онцгойлон анхаарна

2020 оны 7 сарын 25

Arslan.mn

Эрүүл мэндийн яам /ЭМЯ/ шинэ коронавирусийн тархалттай холбоотой асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Covid-19-т халдвар дэлхийн 216 улс оронд бүртгэгдэж, 15 сая 633 мянган хүн халдвар авч, 639 мянга гаруй хүн нас бараад байна. Одоогоор 9.7 сая хүн эдгэрчээ. Сүүлийн 24 цагт 284 мянган хүн шинээр өвчилж, 9000 гаруй хүн нас барлаа. Энэ нь цар тахал гарснаас хойш шинэ тохиолдол болон нас баралтаар хамгийн өндөр өдөр байлаа. Эрдэмтэд цар тахал цаашид нэмэгдэх хандлагатай байгаа тул улс орнууд хамтран ажиллах шаардлагатай гэж үзэж байна. Хүн бүр халдварт өртөх эрсдэлтэй, тиймээс шинэ амьдралын хэв маягт дасах хэрэгтэй гэж үзэж байгаа. Үүний тулд маск зүүх, хүн хоорондын зай барих, гараа ариутгах шаардлагатай. Энэ нь өөрийгөө болон өрөөлийн төлөө хувь нэмэр оруулж байгаа зүйл гэдгийг онцлон анхааруулсан байна.

Монгол Улсад өчигдөр 18 хүн ажиглалтад орж, 72 хүн ажиглалтаас гарсан одоогоор 2616 хүн ажиглалтад байна. Эдгээр хүмүүст 208 албан хаагч үйлчилж байна. Сүүлийн 24 цагт 119 тусгай утсанд 153, шуурхай аппликейшнд дөрвөн хүн холбогдож Covid-19-т халдварын талаар зөвлөгөө, мэдээлэл авлаа" гэв.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр /2020.7.24 / 903 хүнд шинжилгээ хийлээ. Шинжилгээгээр бүгдэд вирус илрээгүй. Батлагдсан тохиолдол 288 болсноос 218 нь эдгэсэн. Одоогоор ХӨСҮТ-д 7 хүн эмчлүүлж байна. Эмчлүүлж байгаа хүмүүсийн 61 нь хөнгөн, ес нь хүндэвтэр байна.

Дорнод аймагт тусгаарлагдсан нэг иргэний хариу мөн сөрөг гарсан.

Монгол Улсын хэмжээнд зургаан лаборатори ажиллаж байгаа. Өнөөдөр Афганистанаас 15.30 цагт 120 хүн ирнэ. Эдгээр иргэдийг онцгойлон анхаарах болно." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618693
3 эможи

Зочин
2020-07-27 16:01
Зочин
2020-07-25 16:47
Зочин
2020-07-25 12:07
keyboard_arrow_up