АНХНЫ ТУСЛАМЖИЙН ХАЙРЦАГ ДОТОР ЮУ ЮУГ БАГТААХ ВЭ?
2020 оны 7 сарын 22
Анхны тусламжийн хайрцаг нь маш сайн тагтай байх ба ус, чийг, тоос химийн бодис нэвтрэхээргүй байх ёстой. Мөн тухайн газарт байрлаж байгаа хүн бүхэн шаардлагатай үед анхны тусламжийн хайрцгийг хэрхэн хэрэглэх, хаанаас авахаа мэддэг байх хэрэгтэй.
Аялал зугаалгын цаг эхэлсэнтэй холбоотой анхны тусламжийн хайрцагт багтах эд зүйлс болон хэрхэн хэрэглэх талаар Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн их эмч Х.Лхасүрэн зөвлөж байна.
Дараах зүйлсийг аялал зугаалганд авч явахаас гадна гэртээ болон машиндаа авч явах нь чухал ач холбогдолтой юм.
Анхы тусламжийн хайрцагт дараах зүйлс багтсан байх шаардлагатай. Үүнд:
- Боолт
- Хоёр хос резинен бээлий
- Халуун хэмжигч
- Шархны наалт
- Гурвалжин алчуур
- Түлэгдвэл хэрэглэх ариун боолт болог гель
- Ариутгасан салфетка
- Том хэмжээний наалт
- Хоёр талтай тусламжийн дулаан хөнжил
- Халдваргүйжүүлэх уусмал
- Амнаас аманд хиймэл амьсгал хийхийн тулд хэрэглэдэг дундаа нүхтэй даавуу буюу цоорхойтой хуванцар хаалт
- Арьсанд шигдсэн зүйлсийг авах зориулалтын чимхүүр
- Шарх халдваргүйжүүлэх антисептик тос
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
54
49
2
2
2
3
618643
112 эможи
нараа
2020-07-23 22:09
үнэхээр мундаг багш шүү танд ажлын амжилт хүсье
badamgarav
2020-07-23 16:33
Mundag bagshdaa ajiliin amjilt husie
сарангоо
2020-07-23 10:09
мундаг чадварлаг багш таньдаа бүх зүйлд нь амжилт хүсье
Г.Оюунбилэг
2020-07-22 21:04
мундаг багшдаа амжилт хүсье
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс