ХӨСҮТ: Өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч байгаа бөгөөд нийт 209 хүн эдгэрлээ
Монгол Улсад COVID-19-ийн сэжигтэй тохиолдол илэрсэн эсэх болон өчигдөр хийгдсэн шинжилгээний хариуг зарлаж байна.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Долдугаар сарын 15-ны өдөр гурван лабораторид нийт 184 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.
Өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гаран дараагийн шатны ажиглалт руу шилжиж байна. Нэг нь тавдугаар сарын 29-нд ОХУ-аас ирж, онош нь батлагдсан 20 настай оюутан эмэгтэй. Нөгөө нь 30 настай эмэгтэй бөгөөд Нур-Султан-Улаанбаатарын онгоцоор ирсэн хүн байна.
Нийт батлагдсан тохиолдол 261 үүнээс эдгэрсэн 209 байна. Эмчилгээнд байгаа 52 хүний биеийн байдлыг үнэлбэл, 51 нь хөнгөн, нэг нь хүндэвтэр байгаа.
Өчигдөр Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 428 хүнээс гурвыг нь сэжигтэй гэж үзээд ХӨСҮТ-д тусгаарласан. Ирсэн хүмүүсийн сорьцыг цуглуулах ажил эхэлсэн байгаа" гэв.
ВИДЕО