ХӨСҮТ: 701 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Мөн хоёр хүн эдгэрлээ
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож, COVID-19 халдварыг илрүүлэх шинжилгээний хариунуудыг танилцууллаа.
Тэрбээр "Долдугаар сарын 8-ны өдөр дөрвөн лабораторид нийт 701 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнийг задалж танилцуулбал, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 12, ажиглах байранд тусгаарлагдсан 548 хүний гурав дахь давтан шинжилгээ, мөн ажиглах байранд байгаа 80 хүний давтан шинжилгээ, ачаа тээврийн 33 жолооч, Сэлэнгэд тусгаарлагдсан дөрөв, Замын-Үүд боомтоор орж ирсэн иргэд болон Дорноговь аймгийн эмнэлэгт тусгаарлагдсан нэг иргэний шинжилгээ байгаа юм.
Өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн ажиглалт руу шилжиж байна.
Ингээд нийт батлагдсан тохиолдол 227 байгаагийн 197 нь эдгэрлээ. Эмчилгээнд байгаа 30 хүний биеийн байдлыг үнэлбэл, 27 нь хөнгөн, 3 нь хүндэвтэр байна.
Өчигдөр мөн ажиглах байранд байсан жирэмсэн эмэгтэйг ХӨСҮТ-д авчирч төрүүллээ. Хүүтэй болсон.
Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн зорчигчдоос сорьц цуглуулах ажил үргэлжилж байна. Орой Истанбулын онгоц бууна. Бид бэлтгэлээ ханган ажиллаж байгаа" гэв.
ШУУД ҮЗЭХ:









