ЭМЧИЙН ЗӨВЛӨГӨӨ: Салхинаас өөр чимээгүй газар амраад, аравдугаар сард эргэж цуглая

2020 оны 7 сарын 07

Arslan.mn

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож, мэдээлэл танилцуулсан ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү иргэдэд дархлаагаа дэмжих зөвлөгөө өглөө.

Тэрбээр "Та бүхэн мэдэж байгаа, олон оронд хөл хориогоо огцом сулруулснаас үүдэн халдварын тохиолдол эргэж нэмэгдсэн.

Казахстан улсад 48 мянга гаруй хүн өвчилж 264 хүн нас баржээ. Үүн дээр анхаарах ёстой зүйл нь Казахстан бол нүүдэлчин улс. Бидэнтэй адилхан хэв маягаар амьдардаг. Манайтай хил залгаж байгаа хөрш оронд нөхцөл байдал ийм байна. Мөн Тува, Буриад, Читад тохиолдлууд бүртгэгдэж байгаа нь бидэнд сануулга өгч байгаа юм.

Нарлаг Монгол оронд зуны дэлгэр цаг хоёрхон сар үргэлжилнэ. Үүнийг ашиглаж, дархлаагаа дэмжих хэрэгтэй. Өндөр уул, хад, тал хээрт ургадаг бэлчээрийн малынхаа махыг идээд, хотод бөөгнөрөлгүйгээр хөдөө ах дүү, аав ээж, өвөө эмээдээ очоод зайтай, олноороо шавалгүй, салхинаас өөр чимээгүй газар амраад, эргэж аравдугаар сард цуглая.

Улирлын томуу гэж жил бүр тохиолддог гамшиг бий. Тэрэнтэй корона давхцах нь тодорхой гэдгийг сануулаад байгаа. Коронавирус бидний амьдралын хэв маягийг өөрчилж байгааг сануулаад хөөргөө дамжуулахгүй байх, олноороо цуглахгүй, гэр бүлийн хүрээнд, цомхон амарч авъя" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
618434
4 эможи

9-р сард хичээл орохгүй юму ???
2020-07-07 14:23
9-р сард хичээл орохгүй юму ???
keyboard_arrow_up