ФОТО: Нийслэлийн Эх, хүүхдийн эмнэлэг жилд 120 гаруй мянган эх, хүүхдэд амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлнэ

2020 оны 7 сарын 06

Arslan.mn

Нийслэлийн Эх, хүүхдийн эмнэлэг өнөөдөр нээлтээ хийлээ.

2010 оноос хойш зогсонги байдалд ороод байсан энэхүү эмнэлгийн барилгыг 2018 оны тавдугаар сараас эхлүүлж, 2020 оны долдугаар сарын 6-нд ийнхүү ашиглалтад оруулж байна. 

Нийслэлийн хэмжээнд эх, хүүхдийн төрөлжсөн тусламж үйлчилгээг үзүүлэх хүчин чадалтай тус эмнэлэг нь эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээний 160 ор, хүүхдийн тусламж үйлчилгээний 140 ор бүхий үндсэн 7 блок, найман давхар юм. 

Жилд 10-12 мянган эхийг амаржуулж, 5,000-6,000 хүүхдийг хэвтүүлэн эмчлэх хүчин чадалтай бөгөөд жилд нийт 120 мянган эх, хүүхдэд амбулаторийн тусламж үйлчилгээг үзүүлнэ

Түүнчлэн 681 эмч, эмнэлгийн ажилтан бүхий 12 алба, эмчилгээ үйлчилгээний 22 тасагтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болжээ.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618412
3 эможи

keyboard_arrow_up