Тарваганы бөөс, бүүрэгт хазуулсан бол эмнэлэгт хандахыг зөвлөв

2020 оны 7 сарын 05

Arslan.mn

Иргэд хөдөө орон нутгаар амарч зугаалахдаа тарваганы түүхий мах, эд эрхтэнг эмчилгээний зорилгоор хэрэглэхгүй байх, мэрэгчийн үхсэн сэг зэмтэй харьцахгүй байх, тарваганы бөөс болон бүүрэгт хазуулахгүй байх, нийслэл хот руу тарваганы түүхий мах, тулмыг тээвэрлэж оруулж ирэхгүй байхыг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас сэрэмжлүүлж байна.

Тарваган тахал нь нянгаар үүсгэгддэг, халдвартай мэрэгч амьтад, бүүргээр дамжин халдварладаг тунгалгийн зангилаа, уушиг, ходоод гэдсийг зонхилон гэмтээдэг зоонозын цочмог халдварт өвчин юм.

Халдвар дамжих зам :

·         Шууд хавьтал (тахлаар өвчилсөн тарвага агнах, арьс өвчих, мах эвдэх..)

·         Агаар дусал

·         Дам халдвар (мэрэгч амьтдын бөөс, бүүрэгт хазуулах)

·         Хоол боловсруулах зам (тарваганы түүхий эд, эрхтэн залгих, дутуу чанасан   мах идэх)

Нууц үе : Хэдэн цагаас 6 хоног, дунджаар 2-3 хоног
Эмнэл зүйн хэлбэр :

·         Арьсны хэлбэр

·         Булчирхайн хэлбэр

·         Уушгины хэлбэр

·         Үжил хэлбэр

·         Гэдэсний хэлбэр

·         Залгиур хоолойн хэлбэр

Шинж тэмдэг :

·         380-400 хэм хүрч халуурах  

·         Суга, цавь, хүзүү, тунгалгийн булчирхай цочих, хөдөлгөөнгүй маш их эмзэглэлтэй болох

·         Бүх бие булчингаар шархирч өвдөх

·         Толгой өвдөх

·         Ханиалгах

·         Цустай цэр гарах

·         Амьсгалахад хүндрэлтэй болох  

·         Бөөлжих

·         Хэвлийгээр өвдөх

·         Суулгах

Урьдчилан сэргийлэх :

·         Тарвага агнахгүй байх

·         Тарваганы мах идэхгүй байх

·         Түүхий эд, эрхтэнг хэрэглэхгүй байх

·         Тарвагыг нохойгоор бариулахгүй байх, урхи, хавхаар агнахгүй байх

·         Тарваганы түүхий мах эд, эрхтэнг хот суурин газарт оруулахгүй байх

·         Хүүхдийг тарваганы дошон дээр тоглуулахгүй, унтуулахгүй байх

·         Шимэгчид хазуулахаас сэргийлж дайжуулагч хэрэглэх

·         Тарваган тахлын эсрэг вакцин тариулах

·         Гэр орондоо агнасан тарвага, арьс хадгалахгүй байх

·         Гэр орондоо мэрэгч амьтан орохоос сэргийлж тор хийх, май тавих..,

·         Нохойг байнга уяатай байлгах

·         Үхсэн, хөдөлгөөн удааширсан тарваганд хүрэхгүй байх

·       Үхсэн тарвага, мэрэгч амьтдын тухай зоонозын өвчин судлалын төвд  яаралтай мэдээлэх (70282853, 70284393)

·      Тарваган тахлын эрсдэлд өртсөн, эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харьяа эрүүл мэндийн байгууллагад яаралтай мэдээлж дуудлага өгөх.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618384
0 эможи

Зочин
2020-07-05 12:35
keyboard_arrow_up