ХӨСҮТ: Дахин нэг оюутан эдгэрч, эдгэрсэн хүний тоо 177 боллоо

2020 оны 7 сарын 02

Arslan.mn

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх талаар шинжилгээний хариуг мэдээллээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өнөөдөр нэг хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн сувилалд шилжлээ. Батлан хамгаалахын сургуулийн оюутан 42 хоног эмчлэгдээд гарч байгаа нь энэ.

Нийт батлагдсан тохиолдол 220 байгаагаас 177 нь эдгэрлээ. Эмчилгээнд байгаа 43 хүний биеийн байдлыг үнэлбэл 37 нь хөнгөн, 6 нь хүндэвтэр байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618338
9 эможи

Ulzii
2020-07-02 12:43
Manai emch nar uneheer mundag bn
keyboard_arrow_up