ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй эх амаржиж, охинтой болжээ
Өнөөдөр ЭМЯ, ХӨСҮТ-ийн хийсэн ээлжит мэдээллийн үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал " COVID-19 нь эдгэрсэн ч төрөх дөхсөн тул ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан эх өнөө өглөө амаржиж, 3.8 кг жинтэй охинтой боллоо. Эх, нярайн бие сайн байна. ХӨСҮТ болон ЭХЭМҮТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн эмч, нярайн эмч, эх баригч нар тусламж үзүүлсэн.
Одоо ХӨСҮТ-д коронавирусийн халдвартай хоёр жирэмсэн эх эмчлүүлж байгаа талаар мэдээлсэн.
Тэгвэл энэ талаар ХӨСҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал М.Тунсаг "COVID-19 халдвараар эмчлүүлж эдгэрсэн иргэнийг төрүүлсэн эмэгтэйчүүдийн эмч Э.Баярмаа,эх баригч Б.Хоролгарав, ЭХЭМҮТ-ийн нярайн эмч Б.Түмэнжаргал, асрагч Х.Оюунчимэг нараар бахархаж байна. Хамтран ажиллаж нярайн тусламж үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлсэн ЭХЭМҮТ-ийн хамт олондоо баярлалаа" гэж сэтгэгдэл бичжээ.
![](https://www.arslan.mn/files/banner/c3it0xpmdb.gif)
![Like an post](templates/img/comment/like.png)
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
![yay an post](templates/img/comment/yay.png)
![sad an post](templates/img/comment/sad.png)
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)