“Ковид 19“-ийн тусгааралтанд амжилттай ажилласан УНТЭ-ийн эмч, сувилагчийн багт талархсанаа илэрхийллээ
2020 оны 6 сарын 26
Монгол Улсад коронавирус гаднаас зөөвөрлөгдөн орж ирж, батлагдсан тохиолдол өнөөдрийн байдлаар 219 болов. Гэхдээ 219 иргэнээс 170 нь эдгэрч эмнэлгээс гарч дараагийн шатанд шилжээд байна.
Тэгвэл УНТЭ-ийн хамт олны зүгээс Ковид 19-н тусгааралтанд хавсарсан оноштой хүмүүсийг хянаж, бие сэтгэлээ зориулан ажилласан Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Уушигны эмгэг судлалын тасгийн эмч Н.Даваажав, сувилагч Д.Бүдээхүү, ариутгал, халдваргүйтгэлийн тасгийн ариутгагч А.Сэлэнгэ, Аж ахуй үйлчилгээний албаны үйлчлэгч Я.Оюунсайхан нарт талархсанаа илэрхийллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
27
15
1
618171
43 эможи