COVID-19: Нүд, шүд, хамар, хоолойн эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэгчдэд зориулсан ЗӨВЛӨГӨӨ
2020 оны 6 сарын 26
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын үед нүд, шүд, хамар, хоолойн эмнэлгийн үйлчилгээ эрхлэгчид болон үйлчлүүлэгч нарт зориулсан зөвлөгөө гаргажээ.
Эмч, ажилтнуудад:
- Амны хаалт зүүх
- Нүүрний хаалт, нүдний шил зүүх
- Битүү халад өмсөх
- Өвчтний биеийн халууныг үзэж тэмдэглэх
- Үйлчилгээний цаг урьдчилан өгөх
- Спиртэн суурьтай гар ариутгагч байршуулах
- Агаар сэлгэлт тогтмол хийх
- 1.5-2 метрийн зай барих
- Хүлээлгийн танхимд ном, сонин, сэтгүүл, тоглоом зэргийг байрлуулахгүй байх
- Урьдчилан сэргийлэх санамж, зөвлөмжийг ил тод байршуулах
- Цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх
- Ариун цэврийн өрөөнд гарын саван, цаас байршуулах
- Бэлэн мөнгөөр аль болох тооцоо хийхгүй байх
- Карт уншигч пос машиныг спиртэн суурьтай уусмалаар арчих
Үйлчлүүлэгчдэд:
- Амны хаалт зүүж ирэх
- Урьдчилан цаг авч үйлчлүүлэх
- Хүн хооронд 1.5-2 метрийн зай барих
- Бэлэн мөнгөөр аль болох тооцоо хийхгүй байх
- Эмчийн асуултад үнэн зөв хариулах
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
618167
0 эможи