ХӨСҮТ: Дахин нэг оюутан эдгэрч, эдгэрсэн хүний тоо 170 боллоо
2020 оны 6 сарын 26
ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх талаар шинжилгээний хариуг мэдээллээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү " Өнөөдөр 19 настай цэргийн сургуулийн оюутан эдгэрэн гарч байна.
Нийт батлагдсан тохиолдол 219 болсон бол үүнээс 170 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарсан. ХӨСҮТ-д 49 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 42 хүн хөнгөн, 7 хүн хүндэвтэр байгаа. Чихрийн шижинтэй нэг, жирэмсэн нэг эмэгтэй байгаа.
Өнөө өглөө 08:30 цагт ОХУ-аас 75 цэргийн алба хаагч ирсэн. Сорьц цуглуулах ажил эхэлсэн. Шинжилгээний хариуг маргааш танилцуулна" гэв.
ШУУД ҮЗЭХ:
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
5
4
618166
9 эможи