ХӨСҮТ: Дахин долоон хүн эдгэрч, эдгэрсэн хүний тоо 153 боллоо
2020 оны 6 сарын 22
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй иргэдийн шинжилгээний хариу болон, эмчилгээний талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өнөөдөр долоон хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарч байна. Үүнд хоёр жирэмсэн эмэгтэй, хоёр иргэн, гурван оюутан байгаа. 19-45 насны эдгээр иргэд 17-49 хоног эмчилгээ хийлгэлээ.
Ингээд батлагдсан тохиолдол 213, эдгэрсэн 153 болж байна. Эмчилгээнд 60 хүн байгаа. Биеийн байдлыг үнэлбэл 53 нь хөнгөн, долоо нь хүндэвтэр байна.
ХӨСҮТ-өөс эмчлэгдэн гарч байгаа хоёр жирэмсэн эмэгтэйн нэг нь төрөх тун дөхсөн учраас сувилал руу шилжихгүй. ХӨСҮТ-д хүүхдээ төрүүлнэ" гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
3
2
1
1
618017
7 эможи