Өнөөдөр 10 хүн ХӨСҮТ-өөс гарч, коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүний тоо 108 боллоо

2020 оны 6 сарын 15

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит /2020.06.15/ мэдээлэл хийж байна. Улсын хэмжээнд 2061  хүн ажиглалтад байна. Ажиглах байранд шинээр таван хүн нэмэгдэж есөн хүн гэрийн тусгаарлалтаас гарлаа. Орон нутгийн 17 чиглэлийн галт тэргэнд 5328 хүнд тандалт судалгаа хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй байна.

ХӨСҮТ-ЫН ЗАХИРАЛ Д.НЯМХҮҮ: Өнгөрсөн 24 цагийн дотор 258 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй.

Өнөөдөр 10 хүн эдгэрч, дараагийн хяналт руу шилжлээ. Эдгэсэн хүмүүсийн найм нь оюутан, 49-65 насны хоёр хүн 17-55 өдрийн турш эмчлэгдэж, гарлаа. ХӨСҮТ-т эмчлэгдэж байсан элэгний хавдартай хүн коронавирусийн халдвар авсан байсан нь эмч нарын санааг зовоож байсан ч өнөөдөр эдгэрч, гарсанд их баяртай байна.

Өнөөдөр ХӨСҮТ-д 132 хүн тандалт, хяналтад байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
17
haha an post
3
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
617846
36 эможи

Зочин
2020-06-15 22:28
Zochin
2020-06-15 18:39
Bid mongol emch naraar bahkarhkaj bna. Emch tsagdaa ontsgogiinhknii bolon galiin ajilchidiin tsaling mash undur uguhkd mongoliin ard tumen bayrlahk bolno. Sariin tsaling ni 150000 say baisan ch yaadgiin unhkeer ard tumniihkee tuluu ami bie ul hairlan ajilahkiim, ta nartaa ajild ni ulam undur amjilt husiye. Bair oron suuts,hangamjiig ni sain uguhk heregtei.
Монгол
2020-06-15 12:37
Алтан гарт эмч нартаа баярлалаа
Зочин
2020-06-15 12:03
Burxan emch suvilagch asragch
Зочин
2020-06-15 12:02
Та нартаа баярлалаа гэж хэлэхэд ч багадаж байна гэхдээ л баярлалаа
Зочин
2020-06-15 12:02
keyboard_arrow_up