Швейцарын ROCHE компанийн “COVID-19“ илрүүлэх оношлуурыг ХӨСҮТ-д хандивлалаа
Дэлхий дахинд шинэ технологи, баталгаатай лабораторийн тоног төхөөрөмж, урвалж оношлуурын үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч №1 Швейцарын ROCHE компани өнгөрсөн тавдугаар сард COVID-19-ийг богино хугацаанд оношлох боломжтой Elecsys Anti-SARS-COV-2 оношлуурыг үйлдвэрлэн гаргасан билээ.
Тэгвэл энэхүү оношлуурыг Roche компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч болох Сетунари ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тусгайлан захиалж, 400 хүний шинжилгээний урвалжийг өнөөдөр ХӨСҮТ-ийн лабораторид хандивлалаа.
Elecsys Anti-SARS-COV-2 шинэ оношлуур нь COVID-19-ийн вирусийн эсрэг биетийг богино хугацаанд эрт илрүүлэх 100% мэдрэг чанартай бөгөөд хүний бусад төрлийн короновирустэй харилцан үйлчлэлд ордоггүй тул хуурамч эерэг хариу гардаггүй гэдгээрээ PCR-аас бусад оношилгооны аргуудаас давуу талтай юм.
Мөн эмгэг төрүүлэгчийн эсрэг дархлаа үүссэн эсвэл үүсээгүй болохыг тодорхойлдог шинжилгээ бөгөөд хүн амын дундах вирусийн өртөлтийг илрүүлэх, тархалтыг үнэлэхэд ч ихээхэн шаардлагатай оношлуур болоод буй.
Түүнчлэн Elecsys Anti-SARS-COV-2 оношлуур нь манай улсын хувийн болон улсын эмнэлгүүдийн лабораторид түгээмэл хэрэглэгддэг ROCHE компанийн Cobas e411 бүрэн автомат тоног төхөөрөмжийн тусламжтайгаар 9-18 минутад буюу богино хугацаанд вирусийг илрүүлэхээс гадна гар ажиллагаа шаардахгүйгээр шууд ашиглах боломжтой тул шинжилгээ хийж буй эмнэлгийн ажилчдыг халдварт өртөх эрсдлээс хамгаалах чухал ач холбогдолтой аж.
![](https://www.arslan.mn/files/banner/c3it0xpmdb.gif)
![Like an post](templates/img/comment/like.png)
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
![yay an post](templates/img/comment/yay.png)
![sad an post](templates/img/comment/sad.png)
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)