САЙН МЭДЭЭ: 21 хүн эдгэрч, өнөөдөр ХӨСҮТ-өөс гарна

2020 оны 6 сарын 04

Arslan.mn

Монгол Улсад COVID-19-ийн сэжигтэй тохиолдол нэмэгдсэн эсэх болон өчигдөр хийгдсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс зарлаж байна. 

Өнөөдөр 21 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч байгаа талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээллээ. Эдгэрсэн хүмүүсийг дараагийн ажиглалтад шилжүүлнэ. Ингэснээр Монгол Улсад батлагдсан тохиолдлуудаас 65 нь бүрэн эдгэрлээ.

Энэ талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Өнөөдөр ХӨСҮТ-өөс гарч буй 21 хүний ес нь оюутан. Тэдний ихэнх нь тавдугаар сарын 13-14-нд ирсэн хүмүүс бөгөөд эмчилгээний хоног дунджаар 21-22 хоног байв. 

Одоогоор ХӨСҮТ-д 157 хүн эмчилгээ болон тусгаарлалтад байна. Нийт 65 хүн эдгэрч гарснаас Сувилалд 36, гэрийн ажиглалтад 16, ажиглах хугацаа нь бүрэн дууссан 13 хүн бий. 

Үүргийн онгоцоор ирсэн хүмүүсийг сайтар эрэмбэлэн ангилж, дараа дараагийн үүргийн онгоцоор ирэх хүмүүсээ хүлээн авахад бэлдэж байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
15
haha an post
2
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
617566
31 эможи
keyboard_arrow_up