“Онгоцоор ирсэн хүний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрч, нийт тохиолдол 186 боллоо“
Монгол Улсад COVID-19-ийн сэжигтэй тохиолдол нэмэгдсэн эсэх болон өчигдөр хийгдсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс зарлаж байна.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "2020 оны зургаадугаар сарын 3-нд улсын хэмжээнд гурван лабораторид 469 хүнд шинжилгээ хийлээ. Ингэхэд 468 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин нэг хүний давтан шинжилгээнд коронавирусийн халдвар илэрлээ.
Энэ хүн тавдугаар сарын 26-нд Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн. Шинжилгээнд орсон сорьцуудыг тодруулбал,
- Тандалтын зорилгоор 13 хүний сорьц /Орхон, Улсын нэгдсэн төв эмнэлэг, ХУД, СХД, БГД-ийн нэгдсэн эмнэлгээс санамсаргүй түүврийн аргаар сонгосон/
- Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 235 хүн
- Ачаа тээврийн 45 жолоочоос коронавирус илрээгүй.
Мөн өнөөдөр 21 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч байгаа. Эдгэрсэн хүмүүсийг дараагийн ажиглалтад шилжүүлнэ. Ингэснээр Монгол Улсад батлагдсан тохиолдлуудаас 65 нь бүрэн эдгэрлээ.
Одоогоор ХӨСҮТ-д 157 хүн эмчилгээ болон тусгаарлалтад байна. Нийт 65 хүн эдгэрч гарснаас Сувилалд 36, гэрийн ажиглалтад 16, ажиглах хугацаа нь бүрэн дууссан 13 хүн бий." гэв.