ЭМЯ: Увс аймгийн Давст сумаас ОХУ-ын Тува руу хоёр иргэн хил нэвтэрч буцаж орж ирэхдээ баривчлагдсан
Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Коронавирусийн халдвар дэлхийн 216 улс оронд гарч, 370,000 хүн нас барсан байна.
ОХУ-ын Эрхүү мужид халдвар нэмэгдсэн эрч хэвээр байна. Иймээс хил залгаа аймгийн иргэдийг анхааралтай байхыг зөвлөж байна.
Өчигдөр Увс аймгийн Давст сумаас ОХУ-ын Тува руу хоёр иргэн хил нэвтэрч буцаж орж ирэхдээ баривчлагдсан. Хоёр монгол хүнийг саатуулахад эмнэлгийн 7 ажилтан ажилласан. Эдгээр 7 хүнийг Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлаад байна. Одоогоор халдвар илрээгүй.
Ялангуяа Увс, Хөвсгөл, Дорнод зэрэг аймгийн иргэд өндөр сонор сэрэмжтэй байх, амны хаалтаа зүүх, дэмий сэлгүүцэхгүй, хил зөрчихгүй байхыг анхааруулж байна. Манай улсад өнөөдрийн байдлаар нэг хүн ажиглалтад орсон" гэлээ.
ШУУД ҮЗЭХ: