Халдвартай иргэдээс 18-ыг нь эмчилж, эдгээж гаргасан ХӨСҮТ-ийн эмч, сувилагчийн баг

2020 оны 5 сарын 28

Arslan.mn

Монгол Улсад коронавирус гаднаас зөөвөрлөгдөн орж ирж, батлагдсан тохиолдол өнөөдрийн байдлаар 162 болов. Өнөөдөр гэхэд ОХУ-аас ирсэн оюутнуудын 10-наас  халдвар илэрлээ.

Гэхдээ 162 иргэнээс 43 нь эдгэрч эмнэлгээс гарч дараагийн шатанд шилжсэн. Тэдгээрээс 14 нь бүрэн эдгэрч гэртээ гарч өөрөөр хэлбэл нийгмийн харилцаанд шилжсэн байна.

Хамт олноороо халдвартай иргэдийг эмчилж эдгээж гаргах хариуцлагатай үүрэг хүлээсэн ХӨСҮТ-ийн алтан гартай эмч, сувилагч нараар бахархаж байна.

Энэ талаар ХӨСҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал М.Тунсаг "Батлагдсан тохиолдлын голомтонд ажилласан ХӨСҮТ-ийн эмч Ж Ариунбилэг Ж.Дэлгэрмаа, сувилагч С.Болормаа, ариутгагч Н.Отгонтуяа, үйлчлэгч Т.Мөнхжаргал нар нийт 12 өвчтөн,  эмч Д.Ганцэцэг Г.Саранхүү, сувилагч С.Баярмаа үйлчлэгч Б.Анхбаяр, ариутгагч Г.Баясгалан нар 6 өвчтөн эдгэрүүлж тусгаарлалтанд тус тус гаргалаа. Эмч, сувилагч, ажилчдаараа бахархаж байна" гэж сэтгэгдлээ бичсэн байна.

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
16
haha an post
wow an post
yay an post
2
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617426
45 эможи
keyboard_arrow_up