ЭМЯ: Ажиглалтад байсан нэг хүн халуурч, ХӨСҮТ-д өчигдөр орой шилжлээ

2020 оны 5 сарын 24

ЭМЯ: Манай улстай хил залгаа хотуудад халдвар 30-75 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар 11:00 цагийн ээлжит мэдээллээ хийж байна.

"Дэлхийн 216 орон нутагт дэвсгэрт коронавирусийн халдвар бүртгэгэдэж 5 сая гаруй хүн өвчлөөд байна. 1,900 гаруй хүн сүүлийн 24 цагийн байдлаар нас барсан. ОХУ-д сүүлийн 24 цагийн дотор 9,334 хүн шинээр халдвар авч өвчилжээ. Манайтай хил залгадаг тус улсын хотуудад өмнөх өдрөөс өвчлөл нэмэгдэж, тархалт эрчтэй тархаж буй нь хэвээр байна.

Манай улсад өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 109 хүн эмчлэгдэж байна. Сүүлийн 24 цагт ажиглалтад нэг хүн нэмэгдэж орсон. Ингээд нийт 1,391 хүн ажиглалтад байна. Ажиглалтад байсан нэг хүн халуурч, ХӨСҮТ-д өчигдөр орой шилжсэн байгаа.

ДЭМБ ээлжит хэвлэлэийн хурлаа өчигдөр хийх үеэр архаг хууч өвчтэй хүмүүс, чихрийн шижинтэй хүмүүст онцгой анхаарахыг анхааруулсан" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
617300
2 эможи
keyboard_arrow_up