“Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Дорнод, Увс, Хэнтий аймгийн иргэд бэлэн байдлаа ханган сэрэмжтэй байхыг анхааруулъя“

2020 оны 5 сарын 18

Arslan.mn

Эрүүл мэндийн яамны COVID-19 халдварын талаар мэдээлэл өглөө.

Энэ үеэр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл хэлэхдээ  "Коронавирусийн халдварын тохиолдол дэлхийн 216 орон, нутаг дэвсгэрт бүртгэгдэж, нийт 4.8 сая гаруй хүн өвчилснөөс 316 мянган хүн нас барлаа.  Сүүлийн 24 цагт дэлхийн хэмжээнд 95 мянган хүн шинээр халдвар авч, 4,000 гаруй хүн нас барсан. Энэ нь өмнөх өдрийнхөөс өвчлөл 14 мянгаар, нас баралт 600-аар буурсан үзүүлэлт юм. 

Мөн хугацаанд ОХУ-д өвчлөл 9,700-аар нэмэгдсэн. Манай улстай хиллэдэг Буриадад өвчлөл 27-оор нэмэгдсэнээр нийтдээ 892 болжээ. 

Иймээс хил залгаа Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Дорнод, Увс, Хэнтий аймгийн иргэд бэлэн байдлаан ханган, сэрэмжтэй байж амны хаалтаа тогтмол зүүх, гараа сайтар савандаж угааж, олон нийтийн газраар явахгүй байхыг онцгойлон анхааруулъя.

Улсын хэмжээнд 1,747 хүн ажиглалтад байгаагаас архаг хууч өвчтэй, эмнэлгийн тусламж авч байгаа 133 хүн бий.

Өчигдөр орон нутгийн 15 чиглэлийн галт тэргэнд төмөр замын 11 эмч ажиллан 4,471 хүнд тандалт судалгаа хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй. 

24 цагийн хугацаанд 119 дугаарын утсанд 166 иргэн хандаж зөвлөмж зөвлөгөө авсны зэрэгцээ "Шуурхай" аппликейшнд БНСУ-аас 1, ОХУ-аас 1, Бельги улсаас 1 иргэн холбогдож коронавирус халдварын эмнэлзүй, эмчилгээний талаар мэдээлэл, зөвлөгөө авлаа" гэв. 

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
1
angry an post
617150
4 эможи

Зочин
2020-05-18 12:31
keyboard_arrow_up