ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа 5 хүүхдийн биеийн байдал дунд зэрэг байна гэв
Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын дараа ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Д.Нямхүү "COVID-19-өөр өвчилсөн хүмүүстээ өчигдөр бид нарийн шинжилгээ давтан хийж, эмч нарын зөвлөгөөнөөр үнэлгээ хийсэн. Ингээд 23 хүний биеийн байдал нь хүндэвтэр, 92 хүний биеийн байдал дунд зэрэг байна гэж дүгнэсэн.
Мөн ХӨСҮТ-д 8-16 насны таван хүүхэд эмчлэгдэж байгаа бөгөөд тэдгээр хүүхдүүдийн биеийн байдал дунд зэрэг байгаа юм. Түүнчлэн өвчилсөн хүмүүс дунд хоёр жирэмсэн эмэгтэй болон хорт хавдартай, өндөр настай ч хүн бий.
Бид биеийн байдал нь хүнд байгаа хүмүүстээ онцгой анхаарч ажиллаж байна.
Өчигдөр бид лабораториор илрүүлсэн тохиолдлуудыг бид шуурхай ХӨСҮТ-д татан авчирч байрлуулсан. ХӨСҮТ нийт 250 хүн хүлээж авах төлөвлөгөөтэй байгаа.
Ажиглалтад буй хүмүүсээс 89 хүнийг дамжуулан гаргана."гэв.
Д.Нарангэрэл "Шведэд байгаа манай иргэний хувьд биеийн байдал нь маш хүнд байгаа бөгөөд уушгиных нь 80 хувь нь ажиллагаа муу байгаа гэсэн мэдээлэл байна." гэв.