МЭМАҮЭХ-ны дарга Б.Мягмар доктор (PhD)-ын зэрэг хамгааллаа

2020 оны 5 сарын 15

Arslan.mn

Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга, УБЭИС-ийн докторант Б.Мягмар  доктор(PhD)-ын зэрэг хамгаалжээ.

Тэрбээр Олон улс судлал, удирдахуйн ухааны докторын зэрэг хамгааллуулах зөвлөлд “Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөдөлмөрийн удирдлагын судалгаа” сэдвээр удирдахуйн ухааны доктор /Ph.D/-ын зэрэг амжилттай хамгаалсан байна. 

Б.Мягмар үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын хувиар эрүүл мэндийн салбарын ажилтнуудын нийгмийн хангамжийг сайжруулж, цалин хөлсийг нэмэгдүүлэх, ажлын ачааллыг багасгаж, цагийн менежментийг дээшлүүлэх асуудлаар дорвитой ажлууд хийсээр ирсэн юм. 

Тэрбээр "28, 32 цагаар ажиллаж буй сувилагч өдрийн нэг хоолтой, 2-3 хүний ажлыг давхар хийдэг. Энэ нь сувилагч нар ачааллаа даахгүй ядрах, ажлын бүтээмж буурах зэрэг үр дагавартай. Үүнээс болоод эргээд иргэд чанартай тусламж үйлчилгээ авч чадахгүй нөхцөлд хүрээд байна. Тиймээс сувилагчийн хүний нөөцийг сайжруулах зайлшгүй шаардлагатай байна. 2019 оны судалгаагаар улсын хэмжээнд давхардсан тоогоор 902.4 мянган хүн эмнэлэгт хэвтсэн бөгөөд нэг сувилагчид 256 өвчтөн ногдож байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээний 70-80 хувийг үүрдэг сувилагч манай улсад дутагдвал эмнэлэг чанартай тусламж үзүүлэх боломжгүй болох эрсдэлтэй" гэсэн юм. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617076
3 эможи
Б.Мягмар
МЭМАҮЭХ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up