ЭМЯ: Швед улсад нэг монгол иргэний шинжилгээ хариу нэмэх гарсан учир гэрээр эмчлүүлж байгаа

2020 оны 5 сарын 04

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Өнөөдрийн байдлаар COVID-19 халдвар дэлхийн 215 улс, оронд бүртгэгдэж, нийт 3.5 сая хүн өвчлөөд байна.

Мөн өвчний улмаас 248 мянган хүн нас барсан бол 1.1 сая хүн эдгэрчээ. Одоогоор уг өвчний улмаас 2.1 хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа юм.

Манай улсын хувьд ажиглалтад нийт 1,041 хүн байна. Өчигдөр 272 хүн шинээр ажиглалтад нэмэгдсэн бол хүн ажиглалтаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн байна.

Одоогоор ажиглах тусгаарлах байранд хоёр их эмч ажиллаж, тандалт судалгаа хийж байна.

Өчигдөр Франкфуртаас ирсэн 261 хүний ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Жаргалант, Хабу, Энх саран, Кентавар зочид буудалд тус тус байрлуулсан. Одоогоор тэдний биеийн байдал хэвийн байна.

Уг онгоцоор ирсэн 350 ширхэг ачаа, тээш 700 килограмм карго болон хүмүүсийг тусгаарлалтын байр руу хүргэсэн 12 тээврийн хэрэгслийг ЗӨСҮТ-ийн баг халдваргүйжүүлж ариутгасан.

Мөн өчигдөр 14 чиглэлийн галт тэргэнд 10 эмч ажиллаж, 340 ажилтан, 4,800 гаруй хүнд тандалт судалгаа хийж эрүүл мэндэд нь хяналт тавьсан.

24 цагийн хугацаанд 119 дугаарын утсанд 201 дуудлага иргэдээс иржээ. Энэ дуудлагуудад Туркээс нэг, АНУ-аас нэг, Австри улсаас нэг, Швед улсаас нэг монгол иргэн холбогдож, эмнэл зүйн шинж тэмдгийн талаар зөвлөгөө авсан байна.

Харин Швед улсаас холбогдсон нэг иргэний коронавирус илрүүлэх шинжилгээ нь нэмэх гарсан байна.

Гэхдээ биеийн байдал нь хөнгөн хэлбэрт байгаа учраас 14 хоног гэрээр тусгаарлагдаж, эмчлүүлж байгаа талаараа бидэнд мэдээлсэн." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
616788
1 эможи

Зочин
2020-05-04 15:31
keyboard_arrow_up