“Франкфуртийн нислэгээр ирсэн нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 40 боллоо“
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй иргэдийн шинжилгээний хариу болон, эмчилгээний талаар мэдээлэл өглөө.
"2020 оны 3 дугаар сарын 26-нд өвдөж, ХӨСҮТ-д эмчилгээнд орсон хоёр хүн эдгэрч, дараагийн шатны эмчилгээнд шилжлээ. 40 гаруй хоног эмчлэгдээд гарлаа гэсэн үг. Нийт батлагдсан тохиолдол 40 болсон. Одоо эмчлэгдэж байгаа 28 хүн байна. Өчигдөр гурван лабораторид 332 хүнд шинжилгээ хийсэн байна. Үүнээс 5 дугаар сарын 3-нд Франкфурт-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн 274 хүнд шинжилгээ хийснээс нэг хүнд коронавирусийн халдвар илэрлээ. 283 хүнд халдвар илрээгүй. Нийт батлагдсан тохиолдол 40 боллоо.
Дархан-Уул аймгийн салбар лабораторид хийсэн ачаа тээврийн жолооч нарын болон Завхан аймгаас тандалтын зорилгоор ирүүлсэн сорьцод халдвар илрээгүй.
ХӨСҮТ-д 101 хүн байна. Эмчилгээ, хяналт шинжилгээ хийгдэж байна. Өчигдөр илэрсэн нэг тохиолдлын ойрын хавьтлуудын шинжилгээг авч эхэлсэн." гэв.