ЭМЯ: Чартер нислэгээр ирсэн 5 хүнийг сэжигтэй тохиолдол гэж үзэн, тусгаарласан
Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Нийслэлийн Засаг даргын захирамжтай холбоотой зарим үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа нээж байгаатай холбоотойгоор ЭМЯ зөвлөмж гаргасан байна. Иймээс тухайн зөвлөмжийн дагаж, ажиллахыг уриалж байгаа ажээ.
ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл "215 улс оронд халдвар бүртгэгдэж, 3.2 сая өвчилж, 2 сая хүн хэвтэн эмчлүүлж байна.
Өчигдөр /2020.04.30/ 20.40 цаг орчим Сөүл-Улаанбаатар тусгай үүргийн нислэгийн онгоцоор долоон улсаас 278 монгол иргэн эх орондоо ирсэн. Тэднийг 21 хоног тусгаарлана. Тавдугаар сарын 02-нд Франкфурт-Улаанбаатарын транзит нислэгээр 13 улсаас 263 зорчигч ирнэ. Гадаадаас ирсэн бүх иргэнийг байнгын хяналтад байлгана. Тэднээс таван хүнийг сэжигтэй тохиолдол гэж үзэн, ХӨСҮТ-д тусгаарлалаа. Маш анхааралтай байхгүй бол халдварын эрсдэл гарах юм гэж мэдээллээ.
Өчигдөр Сөүлийн нислэгээр бага насны хүүхэдтэй 95, жирэмсэн 15 хүн ирсэн. Сөүлээс ирсэн иргэд шинжилгээ хийлгээгүй учир сэжигтэй гэж үзэж байна.
ЭМЯ-ны 24 цагийн ажиллагаатай 199 дугаарт 164 хүн холбогдсон БНСУ, АНУ, Чех улсад буй иргэдийн ар гэр нь холбогдож, эмнэл зүйн шинж тэмдгийн талаар тодруулга авсан байна. Иргэдийн зүгээс бага насны хүүхдийг гадуур олноор нь дагуулж явж байгаа талаар гомдол ирсэн аж. Иймээс ЭМЯ бага насны хүүхдийг гадуур дагуулж явуулахгүй байх, зайлшгүй дагуулж явах бол амны хаалт зүүлгэхийг зөвлөж байна." гэв.
ШУУД ҮЗЭХ: