УНТЭ “Хамрын таславчийн цоорхой нөхөн сэргээх мэс засал“-ыг 14 хүнд амжилттай хийлээ
УНТЭ-ын хамт олон Монголдоо анхлан хамрын таславчийн цоорхой нөхөн сэргээх мэс засалыг өнгөрсөн оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн хийж эхэлжээ.
Хамрын мэс засал нь бага зайд жижиг хүрцээр хийдэг микро мэс засал юм. Хамрын таславч цоорох үед хамар хатах , амьсгалах үед шүгэлдэх чимээ гарах, хамрын нуруу суух зэрэг хүндрэл үүсдэг.
Манай улсад 2010 онд Америк эмч нар уг мэс заслыг 2 тохиолдолд хийсэн боловч амжилтгүй болсон билээ. 2018 онд Европын ЧХХ эмч нарын олон улсын хуралд хамрын таславчийн цоорол нөхөх шинэ технологи танилцуулсан бөгөөд уг мэс заслийн арга техникээр үйлчлүүлэгчээ бэлтгэн мэс заслыг амжилттай хийсэн өнгөрсөн онд амжилттай хийсэн. Өнөөдрийн байдлаар 14 хүнд хамрын таславчийн цоорхой нөхөн сэргээх мэс заслыг амжилттай хийж гүйцэтгэсэн байна.