Гадаадад коронавирусийн халдвар авсан 14 монгол иргэн эдгэрчээ

2020 оны 4 сарын 30

Arslan.mn

ЭМЯ, ХӨСҮТ-өөс коронавирустэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхийн дархлаажуулалтын долоо хоног тохиож байна. Гэвч COVID-19 халдварын улмаас дэлхийн дахинд 13 сая хүүхэд улаан бурхан, халдварт саа зэрэг өвчний вакциныг авч чадахгүй, вакцины хомстолд ороод байна. Тиймээс эдгээр өвчин дахин дэгдэх аюултай, тэр тусмаа улаан бурхан өвчин дэлхийн олон оронд дэгдэлт хэлбэрээр гараад буйг ДЭМБ-ын ерөнхий захирал хэлсэн байна.

Өөрийн улсын иргэддээ хандаж хэлэхэд, хүүхдээ товлолт вакцинжуулалтад заавал хамруулахыг зөвлөж байна.

Гадаадад коронавирусийн халдвар авсан 14 монгол иргэн эдгэрч хэвийн ажил, амьдралдаа орсон. Сүүлийн 5 тохиолдол хөнгөн хэлбэрээр, биеийн байдал хэвийн байгаа учраас тухайн газрынхаа эрүүл мэндийн байгууллага болон ЭМЯ-ны тусгай дугаар руу холбогдон зөвлөгөө авч байгаа” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
616697
3 эможи
keyboard_arrow_up