М.ТУНСАГ: Ард түмэн бидэнд итгэж байгаа болохоор сайн ажиллах хэрэгтэй
Коронавирусын халдвар цар тахлын хэмжээнд хүрээд байгаа өнөө цагт Дэлхийн олон орон Монгол улсыг анхааралтай ажиглаж байна. Манай улсын ХӨСҮТ-ийн эмч нар цоо шинэ төрлийн халдварт өвчнийг анагааж, гадагш алдалгүй ажилласаар байгаа.
Энэ удаагийн “ТЭР” булангаараа ХӨСҮТ-ийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхэлсэн дэд дарга Мөрнэрэнгийн Тунсаг оролцлоо. Түүний өрөөнд ороход л бужигнасан их ажилтай байв. Тэрээр эмч нарын ээлж, эмийн захилга, эмнэлгийн үйл ажиллагаа хэрхэн явагдах, хэрхэн эмчилгээ хийх зэрэг бүхий л ажлыг хариуцдаг аж. ХӨСҮТ-ийн лаборатори шинээр ирсэн сэжигтэй тохиолдол бүрийн хариуг түгшин хүлээж суух эмч нарын ажил хэтэрхий эрсдэлтэй.
М.Тунсаг хайртай аав, дүү хоёроо өвчнөөр өөрийн гар дээрээ алдаснаас хойш халдварт өвчинтэй тэмцсэн, бүрэн эдгээж чаддаг эмч болохоор шийдсэн. Түүний хамт олон хамтран өдөр бүр эрдэнэт хүний амь насыг аварсаар байна.
Мөн коронавирусын халдварын халуун голомтонд өвчтөнүүдтэйгээ хамт тусгаарлагдан өдөр бүр төрөл бүрийн халдварт өвчинтэй тэмцсээр.
Эх сурвалж: urug.mn
|