“Халдвар шүлсээр дамждаг тул нэг савнаас идэж, уухгүй байхыг анхааруулж байна”
2020 оны 4 сарын 30
Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Шинэ тохиолдол бүртгэгдээгүй, 284 хүн тусгаарлалтаас гарлаа
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "ХӨСҮТ-д COVID-19 халдвартай 28 хүн эмчлүүлж байна. 5310 хүнийг ажиглалт тусгаарлалтад авснаас өнөөдөр 484 хүн ажиглалтад байна. 284 хүн өчигдөр тусгаарлалтаас гарлаа.
Иргэдийн хувьд олон нийтийн газар бөөнөөрөө явж, хүүхдүүд амны хаалт зүүхгүй нэг савнаас ундаа дамжуулан ууж байна гэх гомдол мэдээлэл Эрүүл мэндийн яаманд ирүүлжээ. Иргэн бүр тус тусдаа гар нүүрийн арчуур, аягатай байх хэрэгтэй гэсэн зөвлөмж өгч байгаа юм." гэв.
ШУУД ҮЗЭХ:
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
616689
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс