Өнгөрсөн 14 хоногт гадаадад байгаа таван монгол хүн COVID-19 халдвар авчээ

2020 оны 4 сарын 29

Arslan.mn

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.

Энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Өнөөдрийн байдлаар дэлхийн 213 орон, нутаг дэвсгэрт 3,2 сая халдварын тохиолдол илэрсэн. 217 мянган хүн нас барж, 951 мянган хүн эдгэрсэн байна. Одоо дэлхийд нийт 1.9 сая хүн эмчлүүлж байгаа юм. ОХУ-д сүүлийн 24 цагт 6411 тохиолдол илэрч, нийт өвчтөний тоо 93 мянгад хүрээд байна. ОХУ-д тавдугаар сарын баярын өдрүүдэд гадуур гарахгүй байхыг санууллаа.

Манай улсад нийт 735 хүн ажиглалт, тусгаарлалтанд байна. Сүүлийн 14 хоногт гадаадад байгаа таван монгол иргэний хариу эерэг гарсан" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
confuse an post
angry an post
616637
3 эможи

Иргэдээ авахгvй бол 5 хvн цаашлаад хэд ч болж магадгvй байхаа
2020-04-29 14:43
Тэгсэн хойно Монгол улс евчлелийг хянаж чадсан мундаг ул болох юм бна л даа
keyboard_arrow_up