“24 цагийн дотор ОХУ-д шинээр 6,411 тохиолдол бүртгэгдэж, нийт өвчлөлийн тоо 93 мянгад хүрлээ“
Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Өнөөдрийн байдлаар COVID-19 халдвар дэлхийн 213 улс оронд бүртгэгдэж, нийт 3.1 сая хүн өвчлөөд байна.
Мөн өвчний улмаас 217 мянган хүн нас барсан бол 951 гаруй мянган хүн эдгэрчээ. Одоогоор уг өвчний улмаас 1.9 сая хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа юм.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “24 цагийн дотор ОХУ-д шинээр 6,411 тохиолдол бүртгэгдэж, нийт өвчлөлийн тоо 93 мянгад хүрлээ. Мөн өчигдөр тус улсад 1,119 хүн эмнэлгээс эдгэрч гарсан нь өвчлөл бүртгэгдсэнээс хойших хамгийн олон хүн эдгэрсэн өдөр болсон байна.
Шинэ халдварын 50 хувь Москва хотод бүртгэгдсэн байгаа бөгөөд нийт өвчлөлтийн 43 хувь нь шинж тэмдэггүй, балархай хэлбэрийн өвчтөнүүд байна.
Москва хотод COVID-19-өөр өвчилсөн 16 хүнд өмнө нь өвчлөөд эдгэрсэн хүний цусны сийвэнг авч хийсэн нь эмчилгээний сайн үр дүн өгчээ.
Тиймээс энэ өвчнөөр өвчлөөд эдгэрсэн хүмүүсээс хүнд өвчтөнд туслахын тулд сийвэнгээ хандивлахыг уриалжээ.
Харин тус улсын ерөнхийлөгч В.Путин өвчлөл буураагүй, дэгдэлт оргил үедээ хүрээгүй байгаа учир хөл хориог тавдугаар сарын 12-ныг хүртэл сунгах шийдвэр гаргасан байна.
Манай улсын хувьд, өнөөдрийн байдлаар ажиглалтад нийт 735 хүн байна.
24 цагийн 119 дугаар өчигдөр 200 дуудлага ирсэн бөгөөд АНУ-аас хоёр, Шведээс хоёр, ОХУ-аас хоёр, БНСУ-аас нэг, Швейцараас нэг, Францаас нэг монгол иргэн холбогдож зөвлөгөө авжээ” гэв.
ШУУД ҮЗЭХ: