ХӨСҮТ-ийн орох, гарах гарц халдваргүйтгэлийн усан хаалгатай болгожээ

2020 оны 4 сарын 29

Arslan.mn

Гантуяа ХХК болон Монголын халдваргүйтгэл ахуйн шавьж мэрэгчтэй тэмцэх холбоо /МХАШМТХ/-ноос Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийн хаалганд  ариутгалын төхөөрөмжийг суурилуулж өгсөн байна.

ХӨСҮТ-ийн хашаанд орох, гарах авто машин уг бүрэн автомат ажиллагаатай хаалгаар нэвтэрч ариутгал халдваргүйтгэлийн бодистой усаар угаагдах юм байна.

Нийгмийн хариуцлагаа дээдлэн COVID-19 халдварын эсрэг хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаа ХӨСҮТ-ийн хамт олонд сэтгэлийн болон эдийн засгийн дэмжлэг туслалцаа үзүүлж буйд талархал илэрхийллээ.

Ташрамд дуулгахад, МХАШМТХ-ноос ариутгал халдваргүйжүүлэлтэд ашиглаж буй “Клорсент-17”, “Жавиолен”, “Гипохлорид кальци” зэрэг хлор агуулсан бодисыг Ирланд улсаас захиалан авчирч байгаа аж. Ариутгалыг Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу эрсдэл бүхий газруудад үнэ төлбөргүй хийж байна. Харин бусад ААН, байгууллагад нэг шоо метр талбайг 800 төгрөгөөр хийж байгаа ч тус холбооноос нийгмийн хариуцлагын хүрээнд 200 төгрөг болгон бууруулжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616627
8 эможи

багш
2020-04-29 10:54
Ямар сайхан мэдээ вэ?
keyboard_arrow_up