COVID-19 халдварын хавьтлуудыг хэдхэн цагийн дотор илрүүлэх гар утасны аппликэйшн гарчээ
2020 оны 4 сарын 27
Австрали улсын Засгийн газраас COVID-19 халдварын хавьтлуудыг илрүүлэх гар утасны аппликэйшн нэвтрүүлжээ.
Энэ талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Энэ өвчний эсрэг үр дүнтэй вакцин, эм гартал хүмүүс өөрсдийгөө урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Урьдчилан сэргийлэхэд хамгийн чухал арга бол амны хаалт зүүх, хүмүүс хоорондоо 1-1.5 метр зайд харилцах явдал юм. Тиймээс Австралийн Засгийн газраас иргэд, эмнэлгийн ажилчдад зориулан COVID-19 халдварын хавьтлуудыг хэдэн цагийн дотор илрүүлэх ухаалаг утасны аппликэйшнийг гаргасан байна.
Тус апплипкэйшн нь гар утасны Bluetooth ашиглан хэрэглэгчдийг хоорондоо 1.5 метр зайд харьцсан болон гар барьсан эсэх мэдээллийг цуглуулдаг шинэ систем юм." гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
4
1
616538
5 эможи