ЭМЯ: Амны хаалтгүй хүүхдүүдийн тоо нэмэгдэж байгааг анхааруулж байна

2020 оны 4 сарын 27

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “ Өнөөдрийн байдлаар COVID-19 халдвар дэлхийн 213 улс оронд бүртгэгдэж, нийт 2.9 сая хүн өвчлөөд байна. Мөн өвчний улмаас 206 мянган хүн нас барсан бол 877 мянга гаруй хүн эдгэрчээ. Одоогоор уг өвчний улмаас 1.9 сая хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа юм.

Сүүлийн 24 цагийн дотор ОХУ-д шинээр 6,361 тохиолдол бүртгэгдэж, өвчлөл 80 мянгад хүрээд байна. Москва хотын хувьд 24 цагийн хугацаанд өвчлөлийн тоо буурсан хэдий ч бусад хотуудад өвчлөл тархсаар байна.

Тус улсад халдварын өсөлт өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 89 хувьтай байна.

Иймд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин энэ өвчнөөр бүх насныхан өвдөх ч жирэмсэн эх, хүүхдүүдэд онцгой анхаарал тавихыг холбогдох мэргэжлийн байгууллагынханд үүрэг болгожээ.

Мөн тус улсад тавдугаар сард болох баярын өдрүүдэд гэрийн хатуу хөл хорионы дэглэмийг чанд мөрдөхийг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулсан байна.

Харин Европын зарим оронд COVID-19 цар тахлаас гадна улирлын томуу, улаан бурхан зэрэг өвчин гарч байгаа учраас товлолт дархлаажуулалтад анхаарал хандуулж, хүүхдийг товлолтын дархлаажуулалтаас хоцроохгүй байхыг иргэдэд ДЭМБ-аас анхааруулжээ.

Манай улсад өнөөдрийн байдлаар ажиглалтад нийт 743 хүн байна. Эдгээр хүмүүст эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн үзүүлж байна.

24 цагийн 119 утсанд 226 дуудлага ирсэн. Тус утсанд долоон улс буюу АНУ, Их Британи, ОХУ, Солонгос, Малайз зэрэг улсаас монгол иргэд холбогдож, зөвлөгөө авсан.

Мөн тус утсанд иргэдээс амралтын өдрүүдэд бага насны хүүхдэдээ амны хаалт зүүлгэлгүй явж байгааг  анхааруулахыг хүсжээ. Иймд зуны дэлгэр цагт ойртож байгаа энэ үед хүүхдийг амны халтгүй явуулахгүй байхыг Эрүүл мэндийн яамнаас онцгойлон анхааруулж байна " гэв.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616530
0 эможи
keyboard_arrow_up