Т.Мөнхсайхан: УНТЭ-ийн үндсэн хэсгээс тусгаарлан эмчлэх 200 орыг дэлгэн ажиллуулах бэлтгэлээ хангасан“

2020 оны 4 сарын 26

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн талаар хийсэн ээлжит мэдээллийн үеэр цар тахлын үеийн бэлэн байдлаа хэрхэн хангаж буй талаар Улсын нэгдүгээр төв  эмнэлгийн Ерөнхий захирал Т.Мөнхсайхан мэдээллээ.

Тэрбээр “Манай эмнэлгийн хувьд коронавирусээс хэрхэн сэргийлэх, коронавирусийн дэгдэлт гарвал хэрхэн ажиллах талаар бэлэн байдлаа хангаж байна. Улмаар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гаргасан. Эмнэлгээр үйлчлүүлэгчдийн урсгалыг багасгах зорилгоор утсаар цаг өгч, зөвлөгөө өгч байна.

Хэрэв эмнэлэгт сэжигтэй тохиолдол бүртгэгдвэл  25 ор бэлэн байгаа бөгөөд мөн нөөцөд  гурван ор бэлэн байна.  Халдвар  дэгдсэн тохиолдолд эмнэлгийн үндсэн хэсгээс тусгаарлагдсан 140 орыг бэлдсэн. Энэ хэсэгт халдвар авсан хүний биеийн байдал хүндэрсэн тохиолдолд шаардлагатай бүх шинжилгээг хийх багаж төхөөрөмжүүдийг бэлтгэсэн.

Мөн амьсгал, зүрх судасны системийг орлуулах, уушгины дурангаар эхо хийх төхөөрөмж ЭМЯ-аас шийдвэрлэж өгсөн.  Хэрэв дэгдэлт гарлаа гэж бодоход  эрчимт эмчилгээний орыг хоёр дахин нэмж, найман баг гаргаж сэлгэн ажиллах төлөвлөгөөг боловсруулж шаардлагатай хувцас хэрэгсэл, эм бэлдмэлийн гурван сарыг нөөцийг бэлдсэн. Болзошгүй халдвараас сэргийлэхээр хамгаалалтын хувцсыг өмсөж тайлах гэхчлэн сургалтууд их явж байна” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616509
2 эможи
УНТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up