ХӨСҮТ-ийнхэндээ баярлалаа, халдвар авсан оюутныг эдгээж, сувилалд шилжүүллээ

2020 оны 4 сарын 26

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр өгсөн мэдээллээр манай улсын коронавирусийн халдвар авсан нийт тохиолдлын тоо нэгээр нэмэгдэж, 38 болсон. Үүнээс бүрэн эдгэрсэн ес, ХӨСҮТ-д 29 хүн хяналтад байна. Хоёр өдөр бүртгэгдсэн 37, 38 дахь тохиолдлууд нь ОХУ-аас эх орондоо ирсэн оюутнуудаас илэрсэн. Ингэхдээ тусгаарлалтын 13, 14 дэх хоногийн гурав дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрсэн.

ОХУ-аас Улаан-Үдээр дамжин ирсэн оюутнуудын  заримынх нь амьдарч байсан оюутны байранд халдвар тархсан байжээ. Тиймээс 32 оюутныг халдвар авсан байх эрсдэлтэй гэж үзээд ганц ганцаар нь нэг өрөөнд ХӨСҮТ-д тусгаарласан байна. Эдгээр оюутнуудаас өнөөдрийн байдлаар 21 нь коронавирусийн халдвар авсан нь батлагдаад байгаа юм.

Тэгвэл өнөөдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нүүр хуудсандаа ес дэх өвчтөн эдгэрсэн тухай мэдээлэв.

Тэрээр "ХӨСҮТ-ийн хамт олон коронавирусын халдвартай бас нэгэн өвчтнөө эдгээж, 14 хоногийн хяналтад сувилал руу шилжүүллээ. Энэ маань оюутан хүүхэд байгаа юм. Одоо ХӨСҮТ-ийнхэн маань бүх хүнээ хувийн хамгаалах хэрэгсэл өмсөж тайлах сургуулилтаа үргэлжлүүлэн хийж байна" гэж бичжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
19
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3
616507
60 эможи

Zochin
2020-04-26 22:00
Namar ubuluus ubchin mongold ihbdag hetsvv shvv
Зочин
2020-04-26 18:15
iimerhuu pyaldagaa l jaaham bagasgah heregtei dee
сар
2020-04-26 18:13
Одоогоор сувилалд явцгаагаад хэрэггүй ээ!!
Zochin
2020-04-26 15:03
Aij baival haashaach yavah hereggui gertee l baij bai.Huuhduud hurdan edgenee,taivan baij emchiinhee zaavriig dagaj murduurui.Henii ch huuhed adilhan mongolchuud huchtei humuus uchir sanaa zovoh uom algadaa.
Бүү ай
2020-04-26 13:27
Мэдээ мэдээлэлээ хэрэгтэй хэрэггүйгээр нь сайн ялгаж уншиж бай. Чамд айгаад байх зүйл алга хүссэн сувилал руугаа яв.
Баярлах болоогүй зурагчин авгай битгий улстөр хийгээд бай малаа
2020-04-26 13:22
Дахиад өвдөхгүй гэх баталгаа алга. Тэгвэл намар өвлөөс байдал хүндрэнэ
Зочин
2020-04-26 13:06
Аль сувилалд хэвтүүлсэн бээ? Тодорхой хэлээч? Би бас сувилалд явья гэж бодож бсан айдас хүрчлээ сда
keyboard_arrow_up