Москвагаас ирсэн дахин нэг оюутнаас коронавуирс илэрч, 38 дахь тохиолдол бүртгэгдлээ

2020 оны 4 сарын 26

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас хийсэн ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү иргэдийн шинжилгээний хариуны талаар мэдээллээ. 

МОНГОЛД КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРЫН 38 ДАХЬ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЛЭЭ

Тэрбээр "ХӨСҮТ болон Дарханд 209 шинжилгээ хийсэн. Эдгээрт коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор хийсэн шинжилгээнүүдэд коронавирус илрээгүй.

Мөн гурав дахь шинжилгээгээр Москвагаас ирсэн оюутнаас коронавирус илэрлээ.

Өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо 9 болж нэгээр нэмэгдсэн. Франц иргэний биеийн байдал сайн байгаа.

Ингэснээр Монгол Улсад шинэ коронавирусийн халдварын 38 тохиолдол бүртгэгдэж байна." гэв.

Өмнө нь бүртгэгдсэн COVID 19-ийн 37 тохиолдол:
  • Гуравдугаар сарын 10-нд Монгол Улсад ирсэн Францын иргэний шинжилгээнээс коронавирус илэрч манай улсад анхны тохиолдол болж бүртгэгдэв.
  • Гуравдугаар сарын 16-нд Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн гурван иргэнээс COVID-19 илэрсэн нь лабораторийн шинжилгээгээр батлагдав.
  • Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн дахин нэг иргэнээс коронавирусийн халдвар илрэв.
  • Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд халдвар илэрснийг гуравдугаар сарын 18-нд ХӨСҮТ-ээс мэдээлэв.
  • Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн дөрвөн иргэнээс коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улс коронавирусийн 10 батлагдсан тохиолдолтой болсныг 2020 оны гуравдугаар сарын 21-нд мэдээлж байв.
  • Истанбул-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн нэг монгол иргэнээс коронавирусийн халдвартай тохиолдол илэрч 11 дэх тохиолдол болсныг 2020 оны гуравдугаар сарын 26-нд ХӨСҮТ-өөс мэдээлсэн.
  • Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрсэн буюу 12 дахь тохиолдол болсныг гэж   2020 оны гуравдугаар сарын 28-нд ХӨСҮТ-өөс мэдээлсэн. 
  • 2020.04.01-ны өдөр тусгаарлагдан хянагдаж байсан Туркийн хоёр иргэнээс коронавирус илэрсэн.
  • 2020.04.06-ны өдөр ХӨСҮТ-д тусгаарлагдан, хянагдаж байсан Туркийн нэг иргэний шинжилгээнээс коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсад 15 дахь тохиолдол бүртгэгдлээ.
    2020.04.08-ны өдөр  Хойд хилээр 2020 оны гуравдугаар сарын 26-27-нд шилжих шөнө орж ирсэн иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ.
  • 2020.04.13-ын өдөр 2020 оны дөрөвдүгээр сарын 12-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан сэжигтэй 20 тохиолдлын нэгэнд нь коронавирус илэрлээ. Алтанбулагийн боомтоор ОХУ-аас ирсэн иргэдээс сэжигтэй 20 тохиолдлыг ХӨСҮТ-д тусгаарлаад байсан юм.
  • 2020.04.14-ны өдөр ОХУ-аас ирж тусгаарлагдсан 13 хүнд коронавирусийн тохиолдол илэрлээ.
  • 2020.04.19-ны өдөр ОХУ-аас ирж тусгаарлагдсан 30 хүнийг сонгож авсан. Тэр дотроос дөрвөн хүнд давтан шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрлээ.
  • 2020.04.20-ны өдөр ОХУ-аас ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг иргэнээс коронавирус илэрч, 33 дахь тохиолдол бүртгэгдлээ.
  • 2020.04.22-ны өдөр Алтанбулагийн боомтоор орж ирсэн тээврийн жолоочийн ойрын хавьтлаас коронавирус илэрч, 35 дахь тохиолдол бүртгэгдлээ.
  • 2020.04.24-ны өдөр ХӨСҮТ-д ОХУ-аас ирээд ганцаараа тусгаарлагдан хянагдаж байсан оюутнаас 13 хоногийн дараа 3 дахь шинжилгээнээс коронавирус илэрч , 36 дахь тохиолдол бүртгэгдлээ.
  • 2020.04.25-ны өдөр ХӨСҮТ-д ОХУ-аас ирээд ганцаараа тусгаарлагдан хянагдаж байсан оюутнаас  3 дахь шинжилгээнээс коронавирус илэрч , 37 дахь тохиолдол бүртгэгдлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
4
ouch an post
confuse an post
angry an post
4
616506
11 эможи

Aaaaa
2020-04-26 23:12
Daraagiin davalgaa evrop, amerikaas irsen irged taraana, tegehed l aldaj bolzoshgui. Yagaad ch haldvariig barij togtooj chadahgui.
Cklll
2020-04-26 18:48
Huurhii zamdaa bie bieneesee avsan bh unendee huurhiis tusahgui bsihiimsan l gej bidoj irsen baih tegsen manai mglchuudiin bichij yarij baigaa ni unendee l muuhai ymaa orosdoos uursdiih ni hamaatan ur huuhed ni ireegui ni saihan l ym minii hamaatan ch bhgui l orosd ene chin haldvartai muuhai uvchin hen tusaj magadgui helej medehgui hichneen garaa ugaagaad hicheegeed haldvartai huntei oir bval tusah magadlal ih hujaagaas irsen oyutanuudiig ih udaagui hurdan shuud nislegeer avsan bolson
Зочин
2020-04-26 17:03
Голомтонд байсан Ухуань хотын оюутнууд маш хариуцлагатай байжээ... Оросын оюутнууд мэдээлэл сайн байсан ч хайхрамжгүй, дээгүүр харсан сэвэлзсэн хүмүүс байжээ... Яагаад аав, ээж, ахан дүүсээ хайрлаж хүндэлдэггүй юм бэ?. Хэнэггүй явж өвчин авчирлаа
oyunaa.
2020-04-26 16:12
Orosoos ikhenh haldvar orosoos irleedee.Manai emch nar emchlej chadaj bgaa blohoor aikhgui l bna.Harin emchlegden garch bgaa humuus ger horiogoo sain barij chadval
Цэцэгмаа
2020-04-26 14:51
За ер нь эвгүй л бна шүү
Зочин
2020-04-26 12:10
Ydargaaatai ymbe eh orondoo taivan amidarmaar bn gai bolchih ymaa
keyboard_arrow_up