САЙН МЭДЭЭ: Эдгэрсэн өвчтөний тоо ЕС боллоо
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад шинэ коронавирусийн халдварын 38 тохиолдол бүртгэгдэж байна.
Манай улсад халдварын нийт 38 тохиолдлыг бүртгээд байна. Тэдний 21 нь ОХУ-аас ирсэн оюутнууд.
Эрүүл мэндийн яамны өнөөдрийн мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Гурав дахь шинжилгээгээр Москвагаас ирсэн оюутнаас коронавирус илэрлээ.
Өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо 9 болж нэгээр нэмэгдсэн.
Франц иргэний биеийн байдал сайн байгаа" гэв.
Мөн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нүүр хуудсандаа ес дэх өвчтөн эдгэрсэн тухай мэдээлэв.
Тэрээр "ХӨСҮТ-ийн хамт олон коронавирусын халдвартай бас нэгэн өвчтнөө эдгээж, 14 хоногийн хяналтад сувилал руу шилжүүллээ. Энэ маань оюутан хүүхэд байгаа юм. Одоо ХӨСҮТ-ийнхэн маань бүх хүнээ хувийн хамгаалах хэрэгсэл өмсөж тайлах сургуулилтаа үргэлжлүүлэн хийж байна" гэж бичжээ.