ЭМЯ: Москвагаас ирсэн 32 оюутны 20-иос нь коронавирусийн халдвар илрээд байна
Эрүүл мэндийн яамнаас хийсэн ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү иргэдийн шинжилгээний хариуны талаар мэдээллээ.
Тэрбээр "Дөрөвдүгээр сарын 24-нд Дорноговь аймагт коронавирусийн нэг сэжигтэй тохиолдол илэрч, тандалт судалгаа хийж байна.
Дархан-Уул аймагт Алтанбулаг боомтоор орж ирсэн тээврийн 28 жолоочоос шинжилгээ авахад коронавирус илрээгүй." гэв.
ОХУ-ын Москва хотоос ирсэн нэг оюутны коронавирусийн халдварын шинжилгээний хариу эерэг гарлаа. Ингэснээр Монгол Улсад коронавирусийн халдварын 37 дахь тохиолдол бүртгэгдлээ.
Москва хотоос нийт 32 оюутан ирсэн бөгөөд тэдний 20-д нь коронавирус илэрсэн талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. ОХУ-аас ирсэн оюутнуудыг ХӨСҮТ-д тусгаарлаж байгаа аж.
Манай улсад коронавирусийн халдварын нийт тохиолдол 37-д хүрснээс 8 нь эдгэж, бусад нь ХӨСҮТ-д эмчлүүлж байна.
![](https://www.arslan.mn/files/banner/c3it0xpmdb.gif)
![Like an post](templates/img/comment/like.png)
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
![yay an post](templates/img/comment/yay.png)
![sad an post](templates/img/comment/sad.png)
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)
![](https://s04.flagcounter.com/mini/rzN/bg_FFFFFF/txt_dddddd/border_ffffff/flags_0/.jpg)