БАЯРТ МЭДЭЭ: Турк улсын иргэнийг гардан эмчилж, эдгээсэн ХӨСҮТ-ийн эмч бүсгүй
ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаар цаг үеийн мэдээлэл хийх үеэр ХӨСҮТ-өөс "Нэг сайн мэдээ дуулгахад Туркийн иргэн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Эдгэрсний дараа өөр байр руу хянагдах ёстой байсан ч өөсрдийн хүсэлтээр ХӨСҮТ-д хяналтад байж байгаад гэрийн хяналтад шилжлээ. Бид давтан шинжилгээ хийж байгаа." гэдгээ мэдэгдсэн.
Энэ талаар ХӨСҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал М.Тунсаг "ХӨСҮТ-ийн эмч Г.Дүвчинбаяр гэх энэ бүсгүй Турк улсын иргэнийг гардан эмчилж, эдгээгээд өнөөдөр гаргалаа. Эдгэрээд гарч буй Турк улсын иргэн 3-р сарын 21 -с хойш 33 хоног Covid19 -н эмчилгээнд орж, уг өвчтөнийг гардан эмчилсэн залуу эмчээрээ бахархахгүй байхын аргагүй ээ. Халдвар хамгааллын дэглэм бариад одооны зургийг нь авч чадсангүй. Хуучин байсан зургийг нь орууллаа." гэж сэтгэгдлээ бичсэн байна.
![](https://www.arslan.mn/files/banner/c3it0xpmdb.gif)
![Like an post](templates/img/comment/like.png)
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
![yay an post](templates/img/comment/yay.png)
![sad an post](templates/img/comment/sad.png)
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)