“Батлагдсан 34,35 дахь тохиолдлын ойрын хавьтал болох 26 хүнээс коронавирус илрээгүй“
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож, COVID-19 халдварыг илрүүлэх шинжилгээний хариунуудыг танилцууллаа.
Тэрбээр "2020 оны дөрөвдүгээр сарын 22-н буюу өчигдөр ХӨСҮТ-д болон Монгол Улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй.
Батлагдсан тохиолдлын хавьтал болох Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 26 хүнээс коронавирус илрээгүй.
ХӨСҮТ-д 159 хүн эмчилгээ, тандалтад үргэлжлэн хянагдаж байна. Вируслогийн төв лабораторид тандалтын шугамаар орон нутгийн 17 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
Дархан-Уул аймагт ХӨСҮТ-ийн хэмжээний лаборатори ажиллуулах шийдвэр гарч, нарийн мэргэжлийн хүн очиж ажиллаж байна. Ээнэ нь ОХУ-аас Алтанбулаг боомтоор орж ирж байгаа жолооч нарыг хянах лаборатори бэлтгэгдсэн гэсэн үг.
Мөн Ховд, Дорнод гээд баруун, зүүн хэсэгт байгаа лаборатори бүрэн бэлтгэгдсэн байгаа гэдгийг хэлье. Батлагдсан 34 дэх тохиолдол буюу жолоочийн хүүхэд аавтайгаа уулзаагүй утсаар л ярьсан нь тогтоогдсон. Бүх камер, хяналтын шугамаар шүүж үзсэн. Тиймээс үүнд эргэлзэх хэрэггүй. Ажлаа хийж байгаа хүүхдийн хувьд ч хэцүү гэдгийг зөв ойлгох хэрэгтэй.
ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа хүмүүсийн биеийн байдал тогтвортой, сайн байна
ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа хүмүүсийн биеийн байдал тогтвортой, сайн байна. Бид өглөө болгон онлайнаар хурал хийж мэдээллээ солилцдог. Дотор байгаа хүмүүсээ сайн анхаарч байна. Ялангуяа сэтгэл зүйн хувьд сайн дэмжлэг өгч байна" гэв.