Дархан-Уул аймагт коронавирусийн халдвар тарсан байх магадлалтай гэдэг нь ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ
ОХУ-аар дамжиж хоёрдугаар сарын 21-нд Унгарын Будапешт хүртэл яваад, тэндээс Алтанбулагийн боомтоор Монголд орж ирсэн тээврийн жолооч болоод түүний эхнэрээс коронавирус халдварын 34, 35 дахь тохиолдол илэрсэн.
Тухайн жолооч Алтанбулагийн боомтоор хил нэвтэрч, тусгаарлах байранд ажиглалтад байсан байдаг. Харин түүнийг тусгаарлах байранд байх хугацаанд нь "түүний хүү болох Дархан-Уул аймгийн цагдаагийн алба хаагч эрх мэдлээ урвуулан ашиглаж аав ээждээ хоол дамжуулж өгсөн. Ингээд нийгмийн харилцаанд орсон" гэж сошиал орчинд мэдээлэл гараад буй.
“Халдвартай жолоочтой цагдаа хүү нь уулзсан” гэдэг нь ТАШАА МЭДЭЭЛЭЛ
Тэгвэл ЭМЯ болон Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газраас "Шинэ төрлийн корона вирустэй холбоотой, иргэдийг айдаст автуулсан худал, ташаа мэдээлэл сошиал орчинд идэвхтэй цацагдаж газар авч байгаатай холбогдуулан иргэдийг баталгаагүй мэдээлэлд авталгүй үнэн бодит мэдээллийг ЭМЯ, Улсын онцгой комисоос баталгаат эх сурвалжаас авч байхыг уриалж байна." гэжээ.
Монгол улсын Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл.
Худал мэдээлэл тараах
1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.