“COVID-19-ийг хяналтдаа бүрэн авахаас нааш хөл хориог цуцлах, сулруулах нь өвчлөлийг дахин сэргэх аюултай“

2020 оны 4 сарын 22

Arslan.mn

ЭМЯ-ны ээлжит мэдээллээр дэлхийн улс орнуудын коронавирусийн нөхцөл байдлын талаар танилцууллаа. 

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа "Мягмар гарагт Япон улсад 390 тохиолдол, 20 нас баралт шинээр бүртгэгджээ. Нас баралтын хувь 1.67 болсон байна.

Халдварын тархалт өндөртэй байгаа 10 гаруй улсын иргэд болон тэдгээр улсад зорчсон түүхтэй гадаадын иргэдийг Япон улс өөрийн улсад нэвтрүүлэхгүй байх хориг нэмж тавих шийдвэр гаргажээ. Уг хоригт ОХУ, Беларусь, Катар, Арабын нэгдсэн Эмират зэрэг улс багтаж байна.

Сингапур улсад сүүлийн хоногийн хугацаанд 3,000 гаруй шинэ тохиолдол бүртгэгджээ.  Гадаадын цагаач ажилчдын дотуур байруудад халдвар голомтлон бий болсноос тархалт нэмэгджээ. Үүнтэй холбогдуулан тус сургууль, цэцэрлэг, ААН-үүдийн үйл ажиллагааг түр зогсоож,, гэрээсээ гарахгүй байх хөл хорионы арга хэмжээнүүдээ 6 дугаар сарын 1-н хүртэл сунгах болсон талаар тус улсын Ерөнхий сайд мэдэгдсэн байна.

Өчигдөр ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Бүсийн захирал Такэши Касай хэвлэлийн хурал хийсэн. Энэ үеэрээ "Бүсийн улс орнуудын эрүүл мэндийн тогтолцооны хөгжил, хариу арга хэмжээ авах чадавх харилцан адилгүй байгаа ч гэсэн Япон зэрэг өндөр хөгжилтэй орнуудад халдвар улам нэмэгдэж байгааг бид харж байна. 

Бүсийн улс орнууд хөл хорио тогтооход амаргүй шийдвэрүүдийг өмнө нь гаргасан. Эдгээр шийдвэр нь халдварын тархалтыг удаашруулах, бууруулахад үр дүнтэй байсан. 

Өнөөдөр улс орнууд хязгаарлалтын арга хэмжээг цуцлах, үргэлжлүүлэх, сунгах гэх мэт амаргүй шийдвэрүүдийг гаргаж эхэлж байна. Халдварын нөхцөл байдлыг хяналтдаа бүрэн авахаас нааш хөл хориог цуцлах, сулруулах нь өвчлөлийг дахин сэргэхэд хүргэж болзошгүй тул үе шаттайгаар аажмаар сулруулах нь зүйтэй." гэж анхааруулжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616361
0 эможи

Зочин
2020-04-22 18:39
keyboard_arrow_up