А.Амбасэлмаа: Тээврийн жолоочоос коронавирус илэрсэн нь дахин нэг эрсдэл бий болгож байна

2020 оны 4 сарын 21

Arslan.mn

ЭМЯ-ны мэдэгдэж буйгаар Монгол Улсад коронавирусийн батлагдсан нэг тохиолдол бүртгэгдлээ гэв. Уг тохиолдол нь Алтанбулаг боомтоор дөрөвдүгээр сарын 18-нд Монгол Улсад орж ирсэн хүн юм байна. 

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа  "Өмнө нь Алтанбулагийн хилээр иргэдээ оруулах, тусгай үүргийн нислэгээр хүмүүсээ авчрах явцад коронавирусийн тохиолдол зөөвөрлөгдөх эрсдэл байсан. Харин тээврийн жолоочоос коронавирус илэрсэн нь дахин нэг эрсдэл бий болсныг харуулж байна.

Өвчлөл бүртгэгдсэнээс хойш хугацаанд 79 жолоочийг тусгаарлаж, ажиглалт, шинжилгээ хийсэн. Тухайн жолоочтой ойрын хавьтал болсон хяналт, шалгалтын ажилтнуудыг тусгаарлаж, шинжилгээ хийнэ. Гэхдээ тэдгээр ажилтнууд бүгд хамгаалалтын хувцас хэрэгсэлтэй байсныг энд тодотгох нь зүйтэй" гэв.

Шинээр бүртгэгдсэн тохиолдол нь хоёрдугаар сарын 21-нд ОХУ-аар дамжин Унгарын Будапешт хот хүртэл явсан өгүүлэмжтэй аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
2
sad an post
12
ouch an post
1
confuse an post
angry an post
2
616311
18 эможи

Ах нь
2020-04-21 18:54
Нөгөө "Тэнгэрлэг ген" гэж хуцагсад, Монголд одоогоор байхгүй байгаад нь худлаа хөөрөн сагсуурагчид хаана явна
Зочин
2020-04-21 14:51
Урагшаа нүүрсний жолооч нараас хятадууд цус аваад бн гсн шүү. Ямар ч вирустэй зүүгээр тарьж бгаа юм. ҮАБЗ амид уу. үхсэн үү. Энэн дээр дуугараач попууд
БОДЛЫН ХУЛГАЙЧ
2020-04-21 14:43
ОРОСЫН ХИЛИЙГ ХАА
keyboard_arrow_up