“Интермед эмнэлэгт эмчлүүлж буй иргэний хурдавчилсан оношлуурын хариу эерэг гарсан“

2020 оны 4 сарын 21

Arslan.mn

Манай улсад коронавирусийн тархалт нэмэгдсэн эсэх болон шинжилгээний хариуг танилцуулж байна.

“Интермед эмнэлэгт эмчлүүлж буй иргэний хурдавчилсан оношлуурын хариу эерэг гарсан. PCR шинжилгээгээр баталгаажуулна“

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү " 2020 оны 4 дүгээр сарын 20-нд буюу өчигдөр ХӨСҮТ-д 341 хүний шинжилгээ хийлээ. Тандалтын 11 сорьцод коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 13 хүний давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Эдгээр 341 хүнд коронавирус илрээгүй.

ХӨСҮТ-д 154 хүнд эмчилгээ, хяналт хийгдэж байна. Өнөө өглөө 05:00 цагт Интермед эмнэлгээс нэг сорьц авчирч шинжилгээ хийж байна. 69 настай иргэн 2 уушгиндаа хатгаатай, иргэнд тус эмнэлгийнхэн түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд эерэг гарсан. Энэ хариуг PCR шинжилгээ ХӨСҮТ-д хийж байна. Гайгүй байх гэж бодож байна. Тухайн иргэний хүүхэд 1 дүгээр сарын 7-ноос 2 дугаар сарын 7-нд Солонгост байж байгаад ирсэн. Үдээс хойш шинжилгээний хариу гарна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616296
1 эможи
keyboard_arrow_up