ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг иргэнээс коронавуирс илэрч, 33 дахь тохиолдол бүртгэгдлээ

2020 оны 4 сарын 20

Arslan.mn

Манай улсад коронавирусийн тархалт нэмэгдсэн эсэх болон шинжилгээний хариуг мэдээллээ.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "2020 оны дөрөвдүгээр сарын 19-нд Монгол Улсын хэмжээнд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа хүмүүсээс нэг хүн эдгэрч, дараагийн тусгаарлалтад шилжлээ. Өвчтнүүдийн биеийн байдал тогтвортой байна.

Өчигдөр хоёр лабораторид 76 хүний шинжилгээ хийгдсэн. Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 55 хүнд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор 4 хүнд коронавирус илрээгүй.

ХӨСҮТ-д тусгаарлагдсан 17 хүнээс шинжилгээ авахад нэг хүнээс коронавирус илэрлээ. Халдвар илэрсэн иргэн нь ОХУ-аас Алтанбулагийн боомтоор орж ирсэн Төмөр замын дээд сургуулийн оюутан. Ингэснээр 33 дахь тохиолдол бүртгэгдлээ" гэв.

Өмнө нь бүртгэгдсэн COVID 19-ийн 32 тохиолдол:
  • Гуравдугаар сарын 10-нд Монгол Улсад ирсэн Францын иргэний шинжилгээнээс коронавирус илэрч манай улсад анхны тохиолдол болж бүртгэгдэв.
  • Гуравдугаар сарын 16-нд Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн гурван иргэнээс COVID-19 илэрсэн нь лабораторийн шинжилгээгээр батлагдав.
  • Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн дахин нэг иргэнээс коронавирусийн халдвар илрэв.
  • Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд халдвар илэрснийг гуравдугаар сарын 18-нд ХӨСҮТ-ээс мэдээлэв.
  • Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн дөрвөн иргэнээс коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улс коронавирусийн 10 батлагдсан тохиолдолтой болсныг 2020 оны гуравдугаар сарын 21-нд мэдээлж байв.
  • Истанбул-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн нэг монгол иргэнээс коронавирусийн халдвартай тохиолдол илэрч 11 дэх тохиолдол болсныг 2020 оны гуравдугаар сарын 26-нд ХӨСҮТ-өөс мэдээлсэн.
  • Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрсэн буюу 12 дахь тохиолдол болсныг гэж   2020 оны гуравдугаар сарын 28-нд ХӨСҮТ-өөс мэдээлсэн. 
  • 2020.04.01-ны өдөр тусгаарлагдан хянагдаж байсан Туркийн хоёр иргэнээс коронавирус илэрсэн.
  • 2020.04.06-ны өдөр ХӨСҮТ-д тусгаарлагдан, хянагдаж байсан Туркийн нэг иргэний шинжилгээнээс коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсад 15 дахь тохиолдол бүртгэгдлээ.
    2020.04.08-ны өдөр  Хойд хилээр 2020 оны гуравдугаар сарын 26-27-нд шилжих шөнө орж ирсэн иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ.
  • 2020.04.13-ын өдөр 2020 оны дөрөвдүгээр сарын 12-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан сэжигтэй 20 тохиолдлын нэгэнд нь коронавирус илэрлээ. Алтанбулагийн боомтоор ОХУ-аас ирсэн иргэдээс сэжигтэй 20 тохиолдлыг ХӨСҮТ-д тусгаарлаад байсан юм.
  • 2020.04.14-ны өдөр ОХУ-аас ирж тусгаарлагдсан 13 хүнд коронавирусийн тохиолдол илэрлээ.
  • 2020.04.19-ны өдөр ОХУ-аас ирж тусгаарлагдсан 30 хүнийг сонгож авсан. Тэр дотроос дөрвөн хүнд давтан шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрлээ.

ШУУД ҮЗЭХ: 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
5
ouch an post
confuse an post
angry an post
616246
5 эможи
keyboard_arrow_up